Хятадын билгийн тооллын сар шинийн баяр тохиож, улаагчин тахиа жилээ угтлаа. Бээжин хотын Дүнси гудамж талбайд хаврыг угтах ёслол хийжээ. Уг ёслолд зуу гаруй хүмүүс цуглан, тахиа зурж, тахиа мэт дуугарч хавраа угтлаа.
"Хаврыг угтах" ёслол нь шинэ оноо угтах, сайн жил болохыг зөгнөх чухал ёслол юм. Айл гэрийг холбож, ард иргэдийг баясгахын зэрэгцээ Бээжингийн уламжлалт соёлоо хадгалах давхар үүрэгтэй хэмээн ёслолд оролцсон иргэд ярьж байлаа.
ЭХ СУРВАЛЖ : NEWS.CN