Ш.АЛТАНТУЯАГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТЭН ӨРШӨӨЛ ХҮСЧЭЭ

2017-02-09  

Одоогоос 11 жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурал олон жилийн турш үргэлжилсний эцэст 2015 оны нэгдүгээр сард Малайзын шүүх хоёр цагдаад холбогдох хэргийг эцэслэж цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн юм. Гэвч хоёр хэрэгтний нэг болох Сирул Азар Умар шүүх хурал болохоос өмнө Австрали руу зугтааж гарсан бол Азилах Хадри эзэн хаанаасаа өршөөл хүсээд байгаа гэнэ.

Сирул Азар Умарыг Австралийн цагдаа нар баривчилсан тухай өмнө нь олон улсын хэвлэлүүд мэдээлж байв. Гэвч одоог хүртэл түүнийг Малайзын талд хүлээлгэн өгөөгүй байна. Австрали улс цаазын ялгүй орон бөгөөд ийм ялтай хэрэгтэн өөрийнх нь нутаг дэвсгэрт амьдарч байгаа тохиолдолд эх оронд нь хүлээлгэн өгөхгүй байх хууль эрхзүйн зохицуулалттай аж. Тиймээс манай улсын талаас энэ нөхцөлд шахалт шаардлага өгөх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар санал гаргах боломжгүй, Малайз, Австрали улсын хоорондын асуудал болж хувираад байгааг ч албаны эх сурвалж хэлж байна.

Түүнээс гадна уг хэрэгт иргэний хэрэг үүсгээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, хохирол нэхэмжлэх иргэний хэрэг үүсээд байгаа бөгөөд одоогоор шүүх хурал хойшилсоор байгаа гэнэ. Хэрэв шүүх хурал болвол талийгаачийн хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх асуудал сөхөгдөх юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:tsaaziig hebeer uldeeh ni zuitei shu **** heregtei 2017-02-10
Blue moon:Mongol ex xuniig uzeshgui muuxaigaar xunuusun bxd yagaad tuuniig urshuux gj ? Ugui gj xeltsgee. 2017-03-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?