Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН, “ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2016”, “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР” БОЛЛОО

2016-02-17  

“Их говийн тэмээ-2016” буюу “Түмэн тэмээний баяр”  2016 оны 2 дугаар сарын 15, 16-нд  Дундговь аймгийн Өлзийт  суманд зохион байгууллаа.

“Түмэн тэмээний баяр”-ын хүрээнд сум, багаараа тэмээтэй жагсаж, атан тэмээ болон торомны уралдаан, ганган хос, шилдэг буур, шилмэл ингэ шалгаруулах, тэмээний буйл зорох, бурантаг томох тэмцээнүүдийг зохион байгууллаа.  Мөн тэмээний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо. Ийнхүү “Түмэн тэмээний баяр”–т ирсэн зочид төлөөлөгчид, болоод оролцогчдод Өлзийт сумын соёлын төв болон ардын авьяастнууд тэмээний магтаал, дуу, бүжгийн үзүүлбэрүүд үзүүлжээ.

Дээрх уралдаан тэмцээнд Өлзийт, Хулд, Гурвансайхан, Говь-Угтаал сумдаас гадна Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций сумдын малчид, тэмээчид оролцлоо.

Энэ үеэр Тэмээчдийн зөвлөгөөн болж, Өлзийт сумын Засаг дарга И.Эрдэнэбилэг “Өлзийт сумын тэмээ өсгөх талаар баримталж ирсэн бодлого, цаашид авах арга хэмжээ” гэсэн илтгэл тавьж, аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн А.Өлзийбалжир “Аймгаас тэмээний талаар авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний үр дүн, тэмээн сүргийн тоо толгой, цаашдын зорилтын талаар” мэдээлэл хийж зөвлөмж гаргасан байна.

Түүнчлэн зөвлөгөөний үеэр шинэчилсэн журмын дагуу “Аймгийн аварга тэмээчин”, “Аймгийн залуу аварга тэмээчин” болон “Мөнгөн буйлны эзэн”-ээр шалгарсан Өлзийт сумын малчин О.Жаргалсайхан, Хулд, Эрдэнэдалай сумын малчин С.Батжаргал, Д.Мөнхбаатар, П.Лхагва-Очир нарыг мөн Засгийн газрын шагнал “ХХАА-н тэргүүний ажилтан”, аймгийн хүндэт тэмдэг, Засаг даргын жуухаар шагнагдсан малчдад шагналыг гардууллаа. 

Н.УРТНАСАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
huralai:тэмээний магтаал 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?