ЗАЙСАНГИЙН УУГУУЛ 44 ИРГЭНД ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРДУУЛЛАА

2017-02-21  

Нийслэлийн ХУД-ийн IV,XI дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул 44 иргэнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа.

Уг ажлыг судлан шийдвэрлэх ажлын хэсэг газрын давхцалгүй инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй эдгээр иргэнд газрын гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэжээ.

Тус арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол иргэдэд хандан “Богдхан Уулын Зайсангийн ам болон Арцатын аманд олон жил амьдарч байгаа иргэдийн газрын асуудал шийдэгдэхгүй олон жил явж ирсэн. Миний бие эдгээр иргэддээ газар олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг анх гаргаж байсан. Ингээд зөвшөөрөлгүй оршин сууж байсан иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд XI дүгээр хорооны 463, IV хорооны 135 иргэн нийт 53.27 га газрыг “Бичил эко аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах эрх олгоод байна. Газар ашиглах эрхийн гэрчилгээ авч байгаа иргэд газраа байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглаж Хамгаалалтын захиргааны тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ. Газрын гэрчилгээгээ авсан иргэд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд баярлаж, талархсанаа илэрхийллээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ТЭГМЭЭР ДЭЭ АЛЬ ДЭЭРЭЭС ХӨӨЦӨЛДӨӨД БҮТЭХГҮЙ БАЙСАН ЮМСАН. 2017-02-21
САРАА:ХУДЛАА НЭЭХ СҮРЖИН ӨГДӨГ ЮМ. БӨӨН ШОУ БОЛГОЧИХ ЮМ. 2017-02-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?