ҮХЭЛД ХҮРГЭДЭГ 10 ӨВЧИН

2017-03-03  

Мэдээж хавдар, судасны өвчлөл, чихрийн шижингийн өвчний хүндрэлээс гэнэт нас барах тохиолдол цөөнгүй. Гэвч гэнэтийн үхэлд хүргэдэг өвчлөл их байна. Үүнд : 

Тархины цус харвалт

Тархины цус харвалт маш их үхэлд хүргэдэг. ДЭМБ-ын 2005 оны судалгаагаар дэлхийд 6,24 сая хүн тархины цус харвалтаа гэнэтийн үхэл болдог байна. Аврагдсан тохиолдолд ихэнхдээ хөгжлийн бэрхшээлтэй хоцордог. Цус харвалт нь тархины судас бөглөрснөөс цусгүйжилтээс тархи үхжих юм уу тархины судас хагарснаас цус харвалт болно.Толгой маш их өвдөх нүдний хараа өөрчлөгдөх, нүүр гар хөлд саажилт үүсэх шинж өгдөг. Эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй.

Чагасын өвчин

Нэг эст паразит шавьжны хазалтаас арьс, салст бүрхэвчийн давхаргаар халдварлагдаж Чагасын өвчин үүсдэг. Маш их халуурч, хүчтэй толгой өвдөж, хазсан газар нь хавдаж улайдаг. Нууц үе 10 долоо хоногийн дараа илрэх боловч 60-70 хувь нь халдварын шинж илрэхгүй олон жил үргэлжилдэг мэдрэлийн эсүүдийг аажмаар өвчлүүлж зүрх судасны гэнэтийн дутагдалд оруулдаг. Энэ өвчнөөр Латин Америкийн 7-8 сая хүн өвчилсөн байна.

Тархины хатуу хальс болон нугасны хурц үрэвсэл

Менингококкоор үүсгэгдэх тархины хатуу хальс нугасны хурц үрэвсэл маш их халдвартай халдварт өвчин. 50% үхэлд хүргэх аюултай. Монголд үе үе дэлгэрдэг агаар дуслын замын халдвартай.  Эхэндээ маш их халуурдаг. Хүзүү хөшингө ихсэж өвдөлт ихтэй, нүд гэрэл харж чадахгүй. Маш хурдан эмчлүүлэхгүй бол үхэлд хүргэх хүндрэл гардаг. Чих дүлийрэх, нүд сохрох хүндрэлүүд гарна. 2010 оноос эхлэн вакцинжуулалт хийснээр одоогоор тархины үрэвслийн шинжээр илэрч байна.

Эболагийн цусан халдварын халууралт

Вирус маш хүчтэй халуурдаг гоц халдвартай өвчин. Эболагийн хэт их тархалт Африк тивээс европ, АНУ-д хүрсэн байна. Халдвар авсан тохиолдлоос 88% гэнэтийн үхэлд хүрдэг байна. Гэвч энэ өвчний тархалтанд ДЭМБ-ын байнгын хяналт тавьж байдаг. 2013 оны 12 сараас эхлэн 2016 оны 01 сар хүртэл 11,3 мянга хүн нас барж, 28,6 мянган хүн өвчилсөн байна. Эболагийн цусан халдвар хөлсөөр дамжин томуу томуу төст өвчин шиг эхэлж хүндэрч, халуурч яс хугарч байгаа мэт хүчтэй толгой өвдөх, хэвлийгээр өвдөж гүйлгэх, бөөлжих, гадуур болон дотуур цус алдалт болж даралт унаж үхэлд хүргэдэг.

МРСА / Methicillin-resistant Staphylococcus aureus/

Энэ бол өвчлөл биш. Антибиотик эмчилгээнд тэсвэртэй бактерийн хоруу чанар ихэссэнээс үүсэх халдвар голдуу эмнэлгийн дотоод халдвар гэсэн ойлголт. Маш их дархлаа доройтсон, цус их алдсан өвчтөнд бактерийн хоруу чанар ихсэж үжил болох цусны халдвар , уушигны үрэвсэл, зэргээс арьс шархлах буглаа үүсэх, нүдний улайлт идээт үрэвсэл үүсгэж гэнэтийн үхэлд хүргэдэг.

Булчингийн бүрхүүл хальсны үхжилт үрэвсэл

Аймшигтай сонсогдох нэртэй энэ өвчлөл. Хүний булчингийн тэжээлийг сорогч бактерийн хоруу чанараас үүдэлтэй. Зөвхөн ахуйн гэмтлээс үүдэлтэй арьс зүсэгдэх үед халдвар орон булчингийн хамгаалагч хальсыг үрэвсүүлж хүний дархлааны системийг эвдэх өвчлөл. Бактерын халдвар булчингийн гаднах хальсыг үрэвсүүлж үхжүүлсэнээс булчин хатингаршуулж хорт зуршилтай сахарын өвчтэй болон архаг өвчтэй хүмүүсийг хүндрүүлж гэнэтийн үхэлд хүргэнэ.

Тарваган тахал

XIV зууны үед хүн төрөлхтний түүхэнд хамгийн их тархалттай гоц халдвартай өвчин. Ази, Европын орнуудад ихээхэн тархаж “Хар үхэл” гэж нэрлэгдэж, 70-200 сая хүн үхэлд хүргэсэн байдаг. Тарваган тахлын үүсгэгч Y.pestis зууван хэлбэртэй. Мэрэгч амьтны бүүргэнд хазуулснаас үүсдэг. Бактер хүний цусанд орж тунгалагийн булчирхайгаас дамжин суга цавь хүзүүний булчирхайнуудад өвчлөл үүсгэдэг. Шинж тэмдэг нь халуурах булчирхайнууд томрох, булчингийн таталт өгч, ханиалгаж, цусаар бөөлжүүлдэг. Халдвар даамжирч хүний гар хөлд үхжил үүсдэг. Өнөө үед тохиолдол ховор байгаа ч үе үе тарваган тахлын халдвар гарсаар байгаа ч 10% үхлийн тохиолдол байна.

Үжил

Мэс ажилбарын халдвараас үүсдэг хүндрэл, эмнэлгийн дотоод халдвар гэж үздэг ч хүний дархлааны системийн уналттай хавсран явагдах тул одоо хүртэл төгс тайлбар хийгдээгүй. Цус ихээр алдсан, эд эсийн цусан хангамж муудсан, бодсийн солилцооны алдагдлаас бактер, мөөгөнцрийн  хоруу чанарын нөлөөнөөс үжил үүсч дотор эд эрхтэнд үрэвсэл ихсэж, зүрх судасны болон бөөрний дутагдалд орж үхэлд хүргэдэг байна.

Haemorrhagic fever with renal syndrome/HFRS/

Бөөрний хам шинжтэй цусан тууралтын халууралт маш хүнд өвчлөл. Ихэнхдээ ойн мэрэгч, хулгана, оготно хазсанаас үүсдэг. Мэрэгч амьтны өтгөн, шээс, шүлсэнд байдаг Ханатай вирусийн халдвар гэж үздэг. Маш өндөр халуурч, цус алдаж, бөөрний дутагдал, шоконд орно. Цусны эргэлтийн хямралаас дотор эрхтний үйл ажиллагаа ихээхэн хямарч гэнэтийн үхлийн шалтгаан болно. Хүнээс хүнд агаар дуслын замаар халдварлагдана.

Хумхаа өвчин

Эхний өвчин нь ихэвчлэн гэм хоргүй. Дархлаа сайтай хүмүүст чичрэг тусахгүй гэж ойлгож болохгүй. Маш хурдан үхэлд хүргэдэг тохиолдолд байдаг. Хумхаа өвчнөөс халуурах тохиолдлын тоо ойролцоогоор 100 сая хүн. Ази, Төв болон Зүүн өмнөд Европ, Сахарын Африк, Латин Америкт: зэрэг халуун орны шумуулаар дамжсан, дэлхий даяар 110 гаруй улс оронд нутагшмал өвчин байдаг. Хумхаагийн эсрэг вакцин хийлгэхгүй бол, халуун орны хумхаа өвчтэй хүмүүсээс халдвар авах эрсдэлтэй. Өвчний шинж тэмдэг анх ханиадны шинж тэмдэгтэй төстэй. Өндөр халуурах, толгой өвдөх, "задрах" мэт булчин болон үе мөч өвдөх. Үүнээс гадна, биеэр тууралт гарч, хамараас цус их гарна. Хүндэрсэн тохиолдолд хэвлийн өвдөлт, бөөлжих, амьсгалын дутагдал илэрнэ. Халдвар даамжирсаар үхэлд хүргэнэ.  Хумхаа өвчний вакцин хийлгэсэн бол та өвчлөхгүй.

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ ONET.PL-С ОРЧУУЛАВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Золбоо:Айхтар өвчин байнаа. Хүн нээрээ өвчний өмнө нь л өвдөг сөгддөг. 2017-03-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?