ӨМНӨД СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЕ-Г ОГЦРУУЛЖЭЭ

2017-03-10  

Өмнөд Солонгос улсын Үндсэн хуулийн цэцийн шүүх өнөөдөр Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцруулах эсэхийн талаар эцсийн шийдвэрээ гаргажээ. Цэцийн найман гишүүн 100 хувь "Ерөнхийлөгчийг огцруулах нь хууль зөрчөөгүй болно" гэж санал өгсөн юм байна. Үндсэн хуулийн цэцийн шүүх 2016 оны 12-р сарын 9-нд анх хуралдсан ба 92 хоногийн дараа ийнхүү эцсийн шийдвэрээ гаргажээ.

Цэцийн шүүхийн гишүүдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгч Пак Гын Хе 11-р сард олон нийтэд хандаж уучлалт гуйсан үгэндээ "Шаардлагатай тохиолдолд цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгнө" гэж хэлж байсан ч энэ амлалтандаа хүрээгүй, харин ч түүний авилгалын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албаны ажилд саад учруулж, Ерөнхийлөгчийн ордонд хийх нэгжлэгийг эсэргүүцсэн зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна. Өмнөд Солонгос улсын Үндсэн хуулийн цэцийн шүүх түүхэндээ 2 удаа хуралдаж байсан ба өмнө нь 2004 онд тухайн үеийн Ерөнхийлөгч байсан Ну Му Хён-той холбоотой хэргийг шүүж, түүнийг огцруулахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан бол энэ удаа Ерөнхийлөгч Пак Гын Хе-ог огцруулах шийдвэр гаргажээ.

 

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?