ПАК ГЫН ХЭ ХӨХ ОРДНЫГ ОРХИН ЯВЛАА

2017-03-13  

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах тухай парламентын шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн цэцийн шүүгчид хэвээр үлдээснээс хоёр хоногийн дараа буюу орон нутгийн цагаар өчигдөр оройны 19:00 цагт тэрбээр Хөх ордныг орхин явж өмнө нь амьдарч байсан гэртээ очжээ.

Хатагтай Пак Сөүл хотын өмнөд хэсэгт байдаг гэртээ ирэхэд дэмжигчид нь халуун дотноор хүлээн авсан байна. Дотны найз Чой Сүн Сил нь нэр холбогдсон авлигын дуулиан шуугианд холбоотой гэх үндэслэлээр түүнийг ерөнхийлөгчөөс огцруулсан юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүхийн шийдвэр гарснаас хойш Пак хэлэхдээ “Цаг хугацааны явцад үнэн зүйл ил болно гэдэгт би итгэж байна, үнэнийг олж тогтоох болно” гэжээ. Мөн тэрээр “Ерөнхийлөгчийн алба хаших үүрэгт хугацаагаа дуусгаж чадаагүйд уучлаарай, намайг дэмжсэн дэмжигчиддээ баярлалаа” хэмээн уучлалт хүссэн байна.

Одоо Пак Гын Хэгийн халдашгүй дархан эрх дуусгавар болсон бөгөөд улс төрийн дэмжлэг үзүүлснийхээ хариуд компаниудаас мөнгө татах боломжийг Чой овогт эмэгтэйд олгож байснаа хүлээн зөвшөөрвөл Пакт эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй юм.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Nta:Хэдхэн оюутан охидын тэмцэл ерөнхийлөгчөө огцруулчихлаа...гэхдээ л хэдхэн хүмүүсийн өшөө авалт байх гэж бодогдож байгаа...над юуны хамаа байх вээ гэж бодогдсон ч сэтгэгдлээ үлдээлээ... 2017-03-13
Blue moon:Ene xuniig xoit solongos, china 2 niilj USA-n THAAD puujin eserguut**** texnikiik south korea-d bairluulax gsn gj ogtsruullaa. Tsag xugatsaanii yavtsad ene xuniig xelmegduulsen gdge umnudiinxun xojuu oilgoj tolgoigoo batix bx daa. Tuunii naiz busgui ene ter bol zugeer l jujig. Manaixan uuniig oilgoxgui ymarch xamaagui umand xoshuu durdegee bolimoor um. Odoo baitlaa Buriad bol mongol gj gazar nutag yarij dalbilzax xereggui.Jirinovskii bol zalit noxoi, xuurugduj bj mongoliig nyats darax gj bgag oivorgon sagsuu xuurgun umnuud oilgoosoi. 2017-03-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?