ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР

2017-03-21  

Өнөөдөр олон улсын ойн өдөр. Жил бүрийн 3 сарын 21-ны өдрийг Олон улсын ойн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байх тогтоолыг 2012 оны 11 сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан байна. Олон улсын Ойн өдрийг дэлхий даяар ойн асуудлаар ярилцах, харилцан ойлгоцохоор “Ой ба энерги” сэдвийн дор тэмдэглэж байна.

Жил бүр 13 сая га ойг устаж байгаа нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хий ялгаруулалтын 12-20 хувийг бүрдүүлж байна.  Жил бүрийн олон улсын ойн өдөр өөрийн гэсэн онцлог уриатай байдаг бөгөөд энэ жил Ой ба энерги” гэсэн уриатай.

Дэлхийн нийт газар нутгийн 26,19 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг бол Монгол орны нутаг дэвсгэрийн 8 хувийг ой эзэлдэг ба ихэвчлэн нутгийн хойд хэсгээр тархан ургана. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн түймэр, ойн хөнөөлт шавьж өвчний тархалт ихэсч ойн тархалт, нөөцөд ихээхэн хохирол учруулж байна. Сүүлийн 20 жилд ойн түймэр, ойн хөнөөлт шавьжийн хор хөнөөл болон хууль бус огтлолтоос шалтгаалан 1,2 сая га ойн талбай хорогдсон байна.

Ой бол агаар, ус, хөрсийг хамгаалагч, хүн төрлөхтний эрчим хүчний хэрэгцээг хангаж ирсэн цэнхэр гарагийн маань "ногоон уушги" болсон байгалийн гайхамшигт ертөнц юм. Манай улс 2013 оноос хойш энэ арга хэмжээг тэмдэглэж ирсэн. Ой, мод бол амьд өв бөгөөд  хүмүүсээ ойгоо модоо хайрлан зөв зохистой  хамгаалцгаая.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?