“НОГООН ХОТУУД” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-03-21  

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова болон бусад албаныхан оролцлоо.

Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот  өргөжин тэлэхийн хэрээр тулгамдсан асуудал олширч байна. Ялангуяа байгаль орчны үндэс суурь болсон агаар, ус, хөрсний бохирдол өнөөдөр бидний өмнө нэн түрүүнд тулгамдсан асуудал болсон. “Ногоон хотууд” хөтөлбөрийг бохир усыг хэрхэн цэвэршүүлж, эргээд хэрхэн ашиглах, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх, хатуу хог хаягдлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн олон асуудлын хүрээнд хэрэгжүүлэх болно. Түүнчлэн Улаанбаатар хотын өмнө цэвэр усны нөөцийн асуудал нэлээн тулгамдаж байгаа. Европын сэргээн босголт хөгжлийн банктай ногоон хотыг бий болгох маш олон төслийг бэлтгэж, хэрэгжүүлнэ. НҮБ-ын конвенцид нэгдэн орсон улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ялангуяа хүлэмжийн хийг багасгах, томоохон хөрөнгө босгох ажил хийж, хэрэгжүүлж байгаа. Тиймээс бид бүхэн дэлхийн жишигт нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, улмаар хөрөнгө мөнгө босгоход энэхүү санамж бичиг маш түлхэц болох юм” хэмээн онцоллоо.

Харин Европын сэргээн босгол хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова “Хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжил, аюулгүй байдал чиглэлээр маш чухал төслүүд хэрэгжинэ. Хатуу хог хаягдал болон бохир ус цэвэршүүлэх төслийн бэлтгэл ерөнхийдөө хангагдчихсан. Бид эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олоход дэмжлэг үзүүлнэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтыг Дэлхийн Цаг уурын сангаас татах боломжтой гэж бид үзэж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хөгжилд маш эерэгээр нөлөөлнө гэдэгт найдаж байна” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?