2016 ОНД ХУУЛЬ БУС МОД БЭЛТГЭСЭН 288 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

2017-03-24  

БОАЖЯ-наас санаачлан зохион байгуулж буй “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Энэхүү хуралд БОАЖЯ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ, УМБГ, УПЕГ, БЗДЗДТГ, СХДЗДТГ, аймгуудын БОАЖГ, МБОИЗ зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.Хууль бус мод бэлтгэх асуудал түлшний мод, ажилгүйдэл, ядуурал, нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээ байхгүй, хууль тогтоомжийн  хэрэгжилт, ойлголт хангалтгүй, мэргэжлийн аж ахуйн нэгжийн чадавх, хяналт муу зэрэг шалтгаануудаас үүсдэг байна.

Сүүлийн таван жилийг өмнөх онуудтай харьцуулахад хууль бус мод бэлтгэлийн талаар бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоо 67 хувиар буурсан гэх үзүүлэлттэй гаржээ. Үүнтэй холбоотойгоор манай улс Монгол орны UN-REDD хөтөлбөртэй хамтран хүлэнмжийн хий, ойн доройтол, хомсдлыг бууруулахаар ажиллаж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсыг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, ногоон хөгжлийн хэрэгжилтийг дэмжих, ойн доройтол болон хомсдлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн нүүрс төрөгчийн хуримтлалыг хамгаалах, ойн тогтвортой менежментийг бий болгоход чиглэсэн олон улсын хөтөлбөр юм.

2003 онд Байгаль орчны хуулиудын зөрчлийн статистик үзүүлэлтийн дотор ойн хуулийн зөрчил 32,6 хувийг эзлэдэг байсан бол 2016 оны байдлаар 10,1 хувь болж буурсан байна. Мөн 2007 хууль бус мод бэлтгэлтэй холбоотой 809 хэрэг, зөрчил гарж байсан бол өмнөх  онд 288 болтлоо буурсныг албаныхан онцолж байлаа. Аймгуудын хэмжээнд өмнөх жилд нийт 288 хэрэг зөрчил гарсан бол үүнээс хамгийн их буюу 49 хэрэг зөрчил нь Сэлэнгэ аймагт, харин хамгийн бага буюу гурван хэрэг Баянхонгор аймагт бүртгэгдсэн талаар Сэлэнгэ аймгийн Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Н.Эрдэнэцогт хэллээ.

Ойн тухай хуулийн зөрчлийн дотроос хамгийн их буюу 40 хувийг ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, 25 хувийг нь гарал үүслийн эрхийн бичигтэй холбоотой зөрчил эзлэсэн бол үлдсэн хувийг зөвшөөрөлгүй мод шилжүүлэн суулгасан, модон материалын стандартын зөрчил, бүх шатны ИТХ, Засаг даргын шийдвэр, ногоон бүстэй холбоотой зөрчилүүд эзлэжээ. Иймээс иж бүрэн хяналтын системтэй болох, постын дутмаг байдлыг сайжруулах, иргэд олон нийтэд ойн хуулийг сурталчилан таниулах, ойгоо зөв ашиглах, ойн тогтвортой менежментийг сайжруулах, ойн арчилгаа болон цэвэрлэгээг бүрэн хийх, хууль эрхзүйн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байгааг албаны хүмүүс хэлж байлаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?