Нүүр   /  

ЕРӨНХИЙ САЙД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ӨНӨӨДӨР АЖИЛЛАНА

2017-03-25  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 3-р сарын 22-нд Ховд аймагт, 23-нд Говь-Алтай аймагт, 24-нд Баянхонгор аймагт тус тус  ажилласан юм.

Баянхонгор аймгийн хувьд 30 гаруй мянган хүүхэдтэй. Гэтэл хүүхдийн хөгжил, хамгааллаар мэргэшсэн ажилтан хүрэлцээгүйбайна.Нийгмийн халамж, дэмжлэг шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй болон харж хандах хүнгүй иргэд төрийн халамжийн үйлчилгээнээс орхигдож байна. Залуу малчдыг бэлтгэх, малаа эрүүлжүүлэх, бэлчээрийг усжуулах зэрэг нь тус аймгийн малчдад тулгамдсан асуудал боллоо гэдгийг иргэд хэлээд Засгийн газраас анхаарч ажиллахыг хүслээ.

Мөн нийт 10 сая ам.долларын үнэ бүхий трактор, техник тоног төхөөрөмжийг тариаланчдадаа бага хүүтэй зээлээр олгохоор гэрээ хийсэн. Хуурай сүү боловсруулах үйлдвэрийг олноор байгуулж дотоодынхоо хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах зорилт тавиад байна. Ирэх сард хуурай сүү боловсруулах бичил 60 үйлдвэрийг Япон улсын дэмжлэгтэйгээр оруулж ирнэ. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эдгээр ажлыг Засгийн газраас хэрэгжүүлэх “Мах, сүүний аян”-ы хүрээнд хийхээр төлөвлөсөн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлж байна.

Мөн ноос, ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гол бодлого байх болно гэхчлэн энэ салбарт хийхээр зорьж буй болон хэрэгжүүлж эхэлсэн зарим ажлаа Засгийн газрын тэргүүн иргэдтэй уулзах үеэрээ танилцууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллана. Энэ үеэр иргэлтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар танилцуулна. Өвөрхангай аймагт тулгамдаж байгаа талаар сонсож энэ онд хийх хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгнө. Өвөрхангай айсагт ажилаад Ерөнхий сайдын орон нутагт ажиллах томилолт дуусах юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?