ХУН НУУРАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

2017-03-27  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт олон жилийн өмнө хайрганы карьераас үлдсэнтогтмол устай цэнгэг устай нуур үүссэн бөгөөд энэ газарт олон төрлийн ховор шувууд өвөл зунгүй ирж нутагладаг болоод удаж байна.

Нууранд Хос хун, Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд нисэн ирдэг тул удахгүй ирэх нүүдлийн шувуудаа угтан нуураа цэвэрлэх аяныг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. 

Байгаль орчноо хамгаалах сайн дурын үйлсэд Нийслэлийн байгаль орчны газрын залуус,  Монголын шувуу хамгаалах төв,  Монголын шувуу ажиглагчдын клуб, Аdventure Тemple кафе, Монголын УАЗ клуб, Залуу сэтгүүлч ТББ-ийнхамт олон болон шувуу сонирхогч, гэрэл зурагчид, иргэд, оюутан  залуус идэвхтэй оролцож ажиллалаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?