“САН-АНТАНО СПҮРС” ТАЛБАЙДАА АВАРГУУДЫГ БУУЛГАЖ АВЛАА

2017-03-28  

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн талбайд энэ өдөр 6 тоглолт явагдлаа. Өнгөрсөн улирлын аварга “Кливланд Кавалерс” баг “Сан-Антоно спүрс”-ийн талбайд зочилж тоглоод 103:74-өөр хожигдлоо. Тоглолтонд “Сан Антоно спүрс” клубээс Кавай Лионард шилдэг тоглолт үзүүлж 25 оноо, 6 удаа самбраас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт өгч багаа ялалтанд хөтөлжээ.

Мөн төвийн тоглогчид болох Ламаркус АлдричПау Гасол нар 14 оноо авсан байна. “Кливланд Кавалерс”-аас багийн лидер Леброн Жэмс 17 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч багийн бусад тамирчид хангалгүй тоглосон юм. Ийнхүү “Сан-Антоно спүрс” 57 хожил 16 хожигдолтой улирлыг үргэлжлүүлж байгаа бол “Кливланд Кавалерс” 47 хожил 26 хожигдолтой боллоо. Бусад тоглолтын мэдээлэл :

Орландо мажик 112:131 Торонто рэпторс

Детройт пистонс 95:109 Нью Иорк никс

Оклахома сити тандер 92:91 Даллас Маверикс 

Мемфис гризелс 90:91 Сакраменто кингс

Нью Орлиан пеликанс 100:108 Юта жазз

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СЭЭГИЙ:СҮҮЛД WASHINGTON Д БАС ХОЖИГДОЖ БАЙСАН. БҮСЭЭ ТЭРГҮҮЛЭХ НЬ ӨНГӨРЛӨӨ ДӨӨ 2017-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?