БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХАД МОНГОЛ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

2017-03-30  

Өнгөрсөн амралтын өдөр ОБЕГ-аас Хустайн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчдад зориулан “Байгаль орчныг хамгаалахад иргэн таны хуулийн мэдлэг чухал" сэдэвт сургалтыг зохион байгуулж, хаврын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар заавар, зөвлөмж өгч ажилласан байна. Энэ бүрэлдэхүүүнд манай сурвалжлах баг явж ажиллалаа. 

Хустайн байгалийн цогцолбор газар нь төв айгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших 506 км² талбайг хамарсан газар нутаг билээ. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон бөгөөд дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, эхэн-ус, алтганат, мойлт, уртын ам, шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой үзэсгэлэнтэй нутаг.

Хустайн байгалийн цогцолборт нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул , шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг 217 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрвээхэй, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ. 

УИХ-ын 1993.11.12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон. Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км зайд оршино.

Тахь тун үзэсгэлэнтэй амьтан. Тахь буюу зэрлэг адуунд хамгийн сайхан шинжүүд байдаг. Биеийн төрх, галбир, өнгө зүс гээд хурдан адууны бүхий л шинж зөвхөн тахид бий. Тахь маш сайхан янцгаана. Тахийн янцгаалтыг адуутай харьцуулан үзвэл дууны өнгө маш нарийхан, цээл байдаг. Тахь хааяа янцгаана. Ихэвчлэн тахийн дэргэд үүр цайлгаад, өглөө эрт дурандаж байвал янцгаахыг нь сонсох боломжтой. Тахь хэмээх тэнгэрлэг адууг нутагшуулах, хамгаалах, харж хандахад монгол хүн бүрийн оролцоо чухал. Иймээс энэ сайхан байгалийн цогцолбор газар, ан амьтдаа хайрлан хамгаалцгаая.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Х.ХАШИЙМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЯЛГУУН:ИЙМ САЙХАН ГАЗАР НУТГАА ОНГОН ДАГШИНААР НЬ БАЙЛГАХ Л ХЭРЭГТЭЙ.ХҮН ХҮРСЭН ГАЗАРТ ХАМГИЙН ИХ БОХИРДОЛ БАЙДАГ 2017-03-30
zochin:humuus hustaid tahi harah gj ih ochog bolson bna leee teged ochij bolnoo hogoo hayahgui baigalia hun bur l hamgaalj baigaasai 2017-03-30
нараа:хаана ч явсан хогоо хаяхгүй цэвэрхэн явж сурах хэрэгтэй 2017-03-30
zangad:manaihan bas hun hunee hairlaj hogoo tsewerlej surah heregtei heleheer toohgui bh yumaa zarim humuus 2017-03-30
zochin:tahi bol ih saihan tengerleg amitan daaa 2017-03-30
zochin:ert ochij tahi yantsgaahiig sonsoh yumsaaan bi udur ochson harj chadaaguie 2017-03-30
zochin:mongolchuud gadaadiinhan uh ochdog olson na lee ter zamaa saihan zaschihwal ur saihan bhgui yu saihan zurag awsan egchee bayrllaaa 2017-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?