ДАВС ИХТЭЙ ХҮНС, ХООЛНООС ТАТГАЛЗЬЯ

2017-03-30  

Давс их хэрэглэсний улмаас жил бүр 1.7 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барсан байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоогоор ЗСӨ-ний нас баралт 2030 он гэхэд 23.3 сая, 2050 он гэхэд тэрбум болж өсөх магадлалтай тул дэлхийн хүн амын давсны хэрэглээ 2020 он гэхэд 30 хувиар бууруулах стратегийн зорилт дэвшүүлж, үр дүнтэй бодлого, стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхийг улс орнуудын засгийн газарт зөвлөмж болгосон  (ДЭМБ, 2013 он).

МОНГОЛ УЛСЫН ХУВЬД : Хүн амын дундах артерийн даралт ихсэлтийн тархалтаар Номхон Далайн Баруун Бүсийн орнуудыг тэргүүлж байна. Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний хоёрт ЗСТӨ (жилд дунджаар 5500-6000 хүн, нас барсан 3 хүн тутмын нэг); хавдар (жилд дунджаар 3500)орж байна. Тархинд цус харвалт, зүрх шигдээс өвчин нь зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болж байна.

Монгол хүн хоногт дунджаар 11.1грамм (10 хүн тутмын 8 нь 5 грамаас их) давс хэрэглэдэг, хүнсний бүтээгдэхүүний 81.6%, нийтийн хоолны 83.6%-д давсны агууламж стандартад заасан хэмжээнээс их; хүнсний бүтээгдэхүүний шошгололтод давсны хэмжээг тусгадаггүй, 10 хүн тутмын 9 нь хүнсний бүтээгдэхүүний шошго дээрх болох нь “Хүн амын давсны хэрэглээ” судалгаагаар нотлогдсон (ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, 2013).

Дээрх судалгааны дүнд үндэслэн НЭМҮТ, ДЭМБ хамтран “Чимх давс” туршилтат төсөл (интервенц)-ийг 2012-2013 онд “Талх чихэр” ХК, “Мах импекс” ХК, “Гоёо” ХК-ийн ажилчдад хэрэгжүүлсэн бөгөөд төсөлд хамрагсдын давсны хэрэглээ интервенц эхлэхийн өмнө хоногт 11.1 грамм байсан бол интервенцийн дараа 9.3 болж 1.8 грамм болж буурсан нь цаашид уг арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлэх боломжтойг нотолж өгсөн. Түүнчлэн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах санал санаачлагыг “Мах маркет” ХК, “Талх чихэр” ХК дэмжин ажилласны үр дүнд талх, талхан бүтээгдэхүүн, зарим төрлийн утсан махан бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулаад байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгээс сэргийлэх, хянах” үндэсний хоёрдахь хөтөлбөр (2014-2021)-ийг хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөний 1.16 дугаар заалт, 2015 оны 353 дугаар тогтоолоор батлагдсан “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги (2015-2025)-ийн 2.3.3.2 дугаар заалт; 2015 оны 474 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр(2016-2025)-ийн 4.4.1заалт; Эрүүл Мэндийн Сайдын 2015 оны 494 дүгээр  тушаалыг хэрэгжүүлэх үүднээс давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоногийг 3 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн билээ.

“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг дэлхий улс орнууд 15 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн санаачлагаар Монгол улс 5 дахь жилдээ энэ үйл ажиллагаанд оролцож ДАВС ИХТЭЙ ХҮНС, ХООЛНООС ТАТГАЛЗЪЯ” уриан дор 2017 оны 3 дугаар сарын 27-наас 4 дүгээр сарын 3-ны хооронд ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, ДЭМБ хамтран зохион байгуулж байна.

Тиймээс монгол хүний давсны хэрэглээ болон давс ихтэй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг багасгахад  аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн батөрийн бус болон иргэний нийгмийн бүх байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллага, бүх шатны сургалтын байгууллага, олон улсын байгууллагууд, ялангуяа хэрэглэгч та бүхэн дэмжин ажиллахыг уриалж байна. 

 

 

 

Эх сурвалж: НЭМҮТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Manaid daralt ihdej bagasah uvchtei humuus ulam l olon bolood bgaa ene bol tsever bidnii idej uuj bgaa hool hunsnees ter tusmaa davsnaas ****ltgaaldag.yadaj l davsgvi tsai uuj surah heregtei6 2017-03-30
tuslaash:2 daralt oirtvol yu heregledeg yum bol 2017-04-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?