ПАК ГЫН ХЭ-Г СӨҮЛИЙН ТҮР ХОРИХ РУУ ХҮРГЭЛЭЭ

2017-03-31  

БНСУ-ын шүүх өнөө өглөө / 2017.3.31 / ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчлах шийдвэр гаргасны дараахан түүнийг Сөүлийн түр хорих газарт хүргэлээ. Сөүлийн төвийн давж заалдах шүүхээс гаргасан мэдэгдэлд ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д хамаарагдах хэргийн баримтыг устгах магадлалтай гэсэн үндэслэлтэй гэж үзэн баривчлах болсноо хэллээ.

Энэ сарын 30-ны үдээс өмнө Пак Гын Хэ шүүхэд очиж 9 цаг шахам байцаалт өгсөн. Шүүхээс түүнийг түр хорих газарт хүргэгдэх хүртэл Пак Гын Хэ сэтгүүлчдэд ямар нэгэн тайлбар хэлээгүй. Шүүхийн ажилтны хэлснээр, Пак Гын Хэ болон түүний 2 өмгөөлөгч, мөн 6 прокурор байцаалтанд оролцсон байна. Эх сурвалжид тэмдэглэснээр, шүүхээс баривчлах зарлиг гаргасны дараа прокурор цаашид 20 хоногийн хугацаанд шалгаж, эцэст нь албан ёсны шийдвэрийг гаргах юм байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?