МАЛАЙЗЫН ЕСӨН ИРГЭН НУТАГ БУЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

2017-03-31  

Ким Жон Уны эцэг нэгт ах талийгаач Ким Жон Намын шарилыг шинжилж байсан Малайзын есөн иргэн нутаг буцах боломжтой болжээ. Учир нь тэд шарилыг нь шинжилж дуусаад Хойд Солонгос руу илгээсэн байна. Шарилыг нь шинжилж дуусаад Хойд Солонгос руу илгээсэн байна. Энэ талаар Пьёньянд суугаа Малайзын ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр зарлажээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Куала Лампурын нисэх буудалд хорлогдсон Ким Жон Намын шарилыг төрсөн нутаг Хойд Солонгос руу нь илгээх хүсэлтийг түүний гэр бүлийнхэн Малайзын талд ирүүлсэн байна. Энэ дагуу ийнхүү шарилыг нь явуулснаар Хойд Солонгосыг орхиж явахыг нь хориглоод байсан Малайзын есөн иргэн өчигдөр орой Пьёньянаас нисэж, өнөөдөр өглөө Куала Лумпурт буухаар болжээ. Мөн Малайзад суугаа Хойд Солонгосын иргэдийн гарч явах хоригийг зогсоосон байна. Ингэснээр нэг хэсэг муудаад байсан Хойд Солонгос-Малайзийн харилцаа тогтворжиж эхэлж байгааг олон улсын хэвлэл мэдээллүүд онцолжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хөөрхий ямартай ч нутаг буцах болжээ 2017-03-31
Нямаа:2 орны харилцаанд сэв суусан байх даа. 2017-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?