Г.ЗАНДАНШАТАР: ХӨРӨНГӨ МӨНГӨ, ӨР ЗЭЭЛИЙН ХЯМРАЛТАЙ БАЙГАА МАНАЙ УЛСЫН ХУВЬД МАШ ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО

2017-03-31  

Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бараалхах үеэрээ Япон Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдсэн. Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатараас тодруулсан юм.

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Японы Засгийн газраас 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн нь хөрөнгө мөнгө, өр зээлийн хямралтай байгаа манай улсын хувьд маш чухал үйл явдал боллоо.

Бидний өмнө нь авч байсан зээлүүд 5-10 хувийн хүүтэй байсан. Харин Японоос олгох зээл нь өмнөх зээлүүдээс арав дахин бага хүүтэй гэдэг нь зээлийн өрийн дарамтаас гарахад улс орны хөгжилд чухал ач холбогдолтой шийдвэр болж байна.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж буй асуудлаар  олон нийт янз бүрийн санал бодол илэрхийлж байгаа. Бидэнд үүнээс өөр  арга зам байхгүй. Энэ бол түүхэн боломж, алтан боломж. Өнгөрсөн жил Шриланк улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүний арван хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт, зээл авсан. Одоо энэ улс хямралаас гарч байна.

Манай улсад одоо олгогдох бүтэн багц нь 5.5 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ. Үүний хоёр тэрбум гаруй ам.доллар нь Хятадын своп, үүнийг энэ хөтөлбөрийн хүрээнд сунгаж байгаа. Дээр нь Японы Засгийн газраас олгох 850 сая ам.долларын зээл, Мөн БНСУ-ын 500 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, мөн Азийн хөгжлийн банкны 900 гаруй сая ам.долларын гээд ийм их мөнгийг ОУВС бидэнд босгож өгч байна. Үүнд АНУ оролцож, дэмжиж өгч байна. Ингэснээр энэ их мөнгийг хямралаас гарахад ашиглана, төсвийн алдагдлаа нөхөх ёстой, гэхдээ хамгийн гол нь үрэн таран хийж болохгүй гэсэн шаардлага тавьж байна.

Энэ бүх бага хүүтэй төсөл, хөтөлбөрийн зээлүүд орж ирснээр эдийн засагт үр дүн өгнө. ОУВС-гийн хөтөлбөр алтан боломж гэдэг нь зээл, хүүгийн хувьд, дагаад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хувьд, олон улсын нэр хүндийн хувьд маш чухал. Монгол Улс нэр хүндээ алдсан, худлаа хэлдэг болсон, хөрөнгө оруулагчдад төсөл, хөтөлбөрөөр дандаа худлаа хэлсэн, энэ бүхнийг батлан даалтад гаргаж байна гэж хэлж болно.

Би саяхан Вашингтон хотноо ажиллаж байхдаа ОУВС-гийн удирдлагууд, Ази, Номхон далайн газрын захирал нарын зэрэг албаны хүмүүстэй уулзаж ярилцсан.  Энэ үеэрээ ОУВС-гийнхантай уулзахдаа онцлон нэг хүсэлт тавьсан. УИХ-ын дарга ч мэдэгдсэн. Энэ бол Монголын нийт ард түмний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа оффшор дансны талаарх асуудал. Үүнийг бид өөрсдөө бие дааж олж чадахгүй гэж ярьдаг. Тиймээс ОУВС-гийн Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албуудтай хамтран ажиллаж, энэ мөнгийг олж илрүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хамтарч ажиллах хүсэлт тавьсныг ОУВС дэмжиж, хамтарч ажиллахаар болсон. Энэ бол манай улсын хувьд маш чухал мэдээ гэлээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ : PARLIAMENT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:zeel awlaa gh ym hezee urnuus s**** we manai uls 2017-03-31
zaluu:ur tavisanguie daraa gej hezee sonsoh wee 2017-03-31
zochin:ene uaa ch zeel awsan ni sn sn gj yaria bh ymaaa 2017-03-31
zochin:ypon uls anh udaa mongold zeel uguu yu daa bugd l yariad bh ymaaaa 2017-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?