Д.ХАЯНХЯРВАА: УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ОУПХ-НЫ ӨМНӨ НЭР ХҮНДТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛЭЭ

2017-04-03  

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 1-5-ны өдрүүдэд Бангладешийн Дакка хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганы үеэр тус холбооны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргаллаа. Энэ үйл явдалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа гишүүний байр суурийг сонссон юм.

-ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулганы нэг онцлог нь залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог парламентад нэмэгдүүлэх, улмаар манай дэлхийд байгаа тэгш бус байдлыг арилгахад чиглэгдсэн гол санаануудаа парламентын гишүүд хөндөн ярилцаж байна.

Энэ удаагийн чуулганы үеэр манай улсын хувьд онцлох нэг үйл явдал боллоо. ОУПХ-ны Ази, Номхон далайн бүст 33 орны парламент багтдаг, тухайлбал ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг томоохон улс ордог. Энэ бүлгийн даргаар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг сонголоо. Энэ нь Монгол Улсын парламентын нэр хүнд дэлхийд өсөж байна, түүнээс гадна Улсын Их Хурлын дарга маань нэр хүнд, туршлагын хувьд дэлхийн түвшинд танигдсан улстөрч болж байна гэж би хувьдаа ойлгож байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: PARLIAMENT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:enholdiig agaad gishuud barag ugd ywaa yu 2017-04-03
zochin:ailchlaad zeel awaad tursh**** sulaad ireh humuus ireed ajiliig jinhene hiigeed uguh heregtei dee 2017-04-03
zoloo:darga ni gishuudee aguulaad surtei ywj bgn bna aaa 2017-04-03
zochin:demjij bnaa 2017-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?