ДАХИАД Л НЭГ ЗУУН АРВАН МЯНГАН ЦАГААЧ ДАЛАЙГ ГАТЛАН ЕВРОПОД ИРЛЭЭ

2016-02-26  

Шинэ он гараад хоёр сар ч өнгөрөөгүй байтал ийм тооны цагаачид далай гатлан европын холбооны улс руу нэвтэрчээ. Эдний 48% нь сири, 25% нь афган, 17 % нь иракчууд байна гэж цагаачлалын товчооноос мэдээллээ. Газрын дундад тэнгисийг гатлах зуураа 413 хүн амь насаа алдсан ч, үлдсэн ийнхүү Грект газардлаа. Цөөн тооны цагаачид Италид үлджээ. Өнгөрсөн жил гэхэд л нэг сая гаруй цагаачдыг европ хүлээн авсан бүртгэл бий. Европод асуудал үүсгээд байгаа цагаачдын цуваа үүгээр тасрахгүй бололтой. Европын зарим орон, тухайлбал, Унгар улсын зүгээс орон оронд тохирсон квот гаргах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлээд байгаа ажээ.

 

Ц. ТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?