С.БЯМБАЦОГТ: МОНГОЛД ОФФШОР БҮСИЙН ОРНУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 920 КОМПАНИ БАЙНА

2017-04-07  

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2017.04.07 өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  хийлээ.

Тус хуулийн төсөлд хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гишүүд “оффшор бүст данс эзэмшигч төрийн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох талаар тодорхой заалт ороогүй байгаа тул ажлын хэсэг дахин хуралдах шаардлагатай” гэсэн санал хэлсний дагуу түр хойшлуулаад байсан юм.

Байнгын хорооны гишүүдийн зүгээс оффшор бүст ямар улсуудыг хамруулж байгааг тодруулав. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, “ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагуудаас жил бүр мөнгө угаах, хууль бусаар олсон хөрөнгөө нуух боломжийг бүрдүүлсэн улс орнуудын жагсаалтыг гаргадаг. 2015 онд Сингапур, Хонгконг зэрэг 42 орныг нэрлэсэн. Байнгын хороогоор хэлэлцэж буй энэхүү хуулийн төсөлд оффшор бүст аль орнуудыг багтаах вэ гэдгийг Засгийн газар тогтоохоор тусгасан гэсэн тайлбар хэллээ. Мөн үеэр Ж.Батзандан нарын гишүүдээс оффшор бүсийг тогтоох ажлыг УИХ хариуцах ёстой гэсэн санал хэлсэн юм. Ажлын хэсгийн зүгээс улс орнуудыг оффшор бүст оруулах асуудлыг УИХ шийдвэрлэх нь гадаад харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн тайлбар өглөө.

Мөн үеэр байнгын хороон дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар Монголын хэдэн иргэн оффшор бүсэд данстай байгааг тодруулав. Ажлын хэсгийн зүгээс “Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумын мэдээллээр Монголын 49 иргэн оффшор бүсэд данстай байгаа тухай мэдээлэл ил болсон. Мөн тус бүсэд монголын 17 тэрбум ам.доллар байгаа тухай мэдээлэл ч нийгэмд тархаад байна. Одоогоор нэр дурьдсан хүмүүсийг шалгах ажил үргэлжилж байгаа ч оффшор бүсийн орнуудын хууль, эрхзүйн орчин чанга тул мэдээлэл авахад хүндрэлтэй байна” хэмээн тайлбарлав.

АТГ-ын дарга Х.Энхжаргал, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсны дараа Монгол Улс нь оффшор бүсээс албан ёсны мэдээ, баримт авах эрх зүйн орчин бүрдэнэ” гэлээ.

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нэрлэсэн 42 орноос Монгол Улсад 1990-2015 онд нийт 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт дурьдав. Тэрбээр, “Монгол Улсад 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13 мянга 140 компани бүртгэлтэй байгаагаас 920 нь оффшор бүсийн орнуудынх. Тиймээс бизнес эрхлэгчид оффшор бүст данс эзэмшиж болно. Харин төрийн албан хаагч л данс эзэмшихийг хориглоно” гэлээ.

Түүнчлэн хуулийн төсөлд төрийн албан хаагчийн гэр бүлийн гишүүдийг оффшор бүсэд данс эзэмшихийг хориглож байгаа нь учир дутагдалтай гэдгийг УИХ-ын гишүүд шүүмжлээд найз нөхөд, ах дүү, хамаатан садан гээд бүх хүмүүсийг нь хамруулах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Ажлын хэсгийн зүгээс уг саналыг хүлээж авах боломжтой хэмээсэн юм.

АТГ-ын дарга Х.Энхжаргал, одоогийн байдлаар Монгол Улс нь офшор бүсээс албан ёсны мэдээ, баримт авах эрх зүйн орчин бүрдээгүй тул тоо, нэр дурдах боломжгүй гэж хариулт өгсөн юм. Харин нийтийн албанд албан тушаал хаших сонирхолтой иргэн, хувь хүний тодорхой эрхүүдийг хэлэлцэж буй хуулийн төслөөр хязгаарлахаар тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тайлбарласан.

Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олоннийттэйхарилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ямар олон юм бэ. Тэр олон компанийн ард ямар хүмүүс байгаа нь угаасаа тодорхой доо 2017-04-07
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?