БОР ГӨРӨӨСНЫ АМИЙГ АВАРЧ НИЙСЛЭЛИЙН ШУУРХАЙ АЛБАНД МЭДЭГДЖЭЭ

2017-04-10  

Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс энэ сарын  4-ний өдөр олджээ.  Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн хоёр эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх авсайн байна. Мөн бөгсөө хүчтэй савснаас болж нуруу, нугасаа гэмтээн, бөгсөн бие нь мэдээгүй болж, хашааны төмөр орооцолдсон байжээ.

Иргэний өгсөн мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас малын эмчтэй очин анхан шатны үзлэг хийлгэж, шархыг боож цэвэрлэсэн байна. Бор гөрөөс нуруугаа уруулж, хөл болон нуруу нугасаа хүнд гэмтээсэн тул хөдөлгөөнгүй байлгаж, тэнхэртэл нь тус айлын  зуны байшинд байлган,  сүрэгт нь нийлүүлэн тавихаар шийдвэрлэв.

Г.Ганбаатарын гэр бүл байгаль хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, бор гөрөөсийг хашаандаа байлгаж, арчлан тордож, иргэний үүргээ үлгэр жишээ биелүүлж байгаад нийслэлийн Байгаль орчны газраас талархал илэрхийлье.

Цаашид бэртсэн гэмтсэн, аюулд өртсөн олон амьтдад анхны тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх мал эмнэлгийн байгууллага, мэргэжлийн эмч нартай хамтран ажиллахыг уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ene haviin ailuu shuu uultaigaa zalgaa bdag yumuu uvul saihan agaartai dag yum bna daaa 2017-04-10
zochin:zerleg nohoi arai l enej bnaaaa 2017-04-10
zochin:zochin bog uulanad 200 nohoi uurlesen san yum chine uur uulanad ol heen zuugaaraa bgaa bhaaa 2017-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?