ПАК ГЫН ХЭ-Д 18 ТӨРЛИЙН ЯЛ ТУЛГААД БАЙНА

2017-04-18  

БНСУ-ын Прокурор 17-нд авлига авсан, компаниудад дарамт шахалт үзүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх мэт хэргээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Пак Гын Хэ-д 18 төрлийн ял тулгаад байна. Пак Гын Хэ БНСУ-ын түүхэнд авлига авсан хэргээр шүүхэд шүүгдэж байгаа 3 дахь экс ерөнхийлөгч боллоо.

Пак Гын Хэ дотны найз Чой Сүн Силтэй хуйвалдан авлига авсан, үүнд Самсунг болон Лотте зэрэг том аж ахуйн нэгжээс 36 тэрбум 800 сая воны авлига авч, SK группээс 8 тэрбум 900 сая воны авлига авсан гэж прокурор буруутгасан байна. БНСУ-ын хэвлэлд бичсэнээр, прокурор Пак Гын Хэ-г нийт 59 тэрбум 200 сая воны авлига авсан гэж буруутгажээ.

Пак Гын Хэг дотны найз Чой Сүн Силтэй хуйвалдан аж ахуйн нэгжид шахалт өгч тэдний хамтдаа эрхэлж байгаа санхүүгийн группд хандивлуулсан, ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашиглаж Чой Сүн Силд худалдааны ашиг олгосон тэрчлэн Чой Сүн Силд засгийн газрын нууцыг задруулсан зэрэг ял оноох юм байна.

 

 

Эх сурвалж : Mongol.cri.cn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Ineheer ene ger bul uneheer azgvi ger bul yum.Uls turiin zolios bolloo doo 2017-04-18
bid:ee hoorhii mongolchuud ih uruvduh um daa chamaig 2017-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?