НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дажаррик 17-ны өдөр хэлэхдээ, Солонгосын хойгийн байдал хурцдаж байгаад НҮБ санаа зовж байгаа бөгөөд БНАСАУ-ын тал зохих арга хэмжээ авч хурцадмал байдлыг намдаахыг хүсчээ. Тэрээр мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, НҮБ Солонгос хойгийн байдал хурцдаж байгаад санаа зовж байна, талуудад гадаад харилцааны арга замаар шийдвэрлэхийг уриалж байна. БНАСАУ дахин пуужин хөөргөсөн нь хүмүүсийг эмзэглүүлж байна гэлээ.
Стефан Дажаррик мөн хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэрийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Энх тайван, гадаад харилцаа, улс төрийн аргаар асуудлыг шийдвэрлэхийг Аюулгүйн зөвлөлөөс байнга сануулж байгаа юм гэжээ.
Эх сурвалж : Mongol.cri.cn