ОЙ, ХЭЭРЭЭС БУГЫН ЭВЭР ТҮҮХИЙГ ХОРИГЛОВ

2017-04-26  

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хуурайлшилтын улиралд ой, хээрийн бүсээс бугын эвэр түүхийг хориглох тушаал гаргажээ.Тушаал жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд хэрэгжих юм.

Он гарсаар аялал зугаалгаар явж байсан болон бугын эвэр, самар түүж буй хүмүүсийн болгоомжгүй үйлдлээс үүдэн улсын хэмжээнд 35 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Тиймээс иргэдийг ой, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа түлсэн гал болон тамхины ишээ гүйцэд унтрааж байхыг ОБЕГ-аас анхааруулав.

 

Эх сурвалж : БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?