ДОНАЛЬД ТРАМП ЗАСАГ БАРЬСАН 100 ӨДРИЙН ОЙТОЙГОО ЗОЛГОВ

2017-04-30  

Энэ сарын 29-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг барьсан зуун өдрийн ой тохиож байна. Тус орой, тэрээр Пенсильван мужийн Харрисбургт дэмжигчдийнхээ цуглаанд оролцож, засаг барьсан зуун өдрийн олон амжилтаа танилцууллаа. Тэрээр хэлэхдээ "нэн тэргүүнд АНУ-ыг тавих" болно гэлээ.

Зуун өдрийн турш хийсэн ажлыг жагсаавал : 

Дээд Шүүхийн шүүгчдийг томилсон, ажлын байрны боломжийг нэмэгдүүлэн эдийн засгийн сэргэлтэд сэдэлт өгсөн, цагаачдын бодлогод өөрчлөлт оруулсан, терроризм болон эрүүгийн гэмт хэрэгт цохилт өгсөн, татварыг бууруулсан, Холбооны оролцоог багасгасан, худалдааны хэлэлцээг эхлүүлсэн болон цэвэр нүүрсэнд хөрөнгө оруулсан зэрэг багтаж байна. Тус орой Дональд Трампыг үг хэлж байх үеэр дэмжигчид олонтаа алга ташин, уухай хашхирч яриаг нь тасалдуулж байжээ. Мөн тус өдөр АНУ-ын олон газарт Дональд Трампын бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон байна.

 

Эх сурвалж : MONGOL.CRI.CN

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?