Энэ сарын 29-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг барьсан зуун өдрийн ой тохиож байна. Тус орой, тэрээр Пенсильван мужийн Харрисбургт дэмжигчдийнхээ цуглаанд оролцож, засаг барьсан зуун өдрийн олон амжилтаа танилцууллаа. Тэрээр хэлэхдээ "нэн тэргүүнд АНУ-ыг тавих" болно гэлээ.
Зуун өдрийн турш хийсэн ажлыг жагсаавал :
Дээд Шүүхийн шүүгчдийг томилсон, ажлын байрны боломжийг нэмэгдүүлэн эдийн засгийн сэргэлтэд сэдэлт өгсөн, цагаачдын бодлогод өөрчлөлт оруулсан, терроризм болон эрүүгийн гэмт хэрэгт цохилт өгсөн, татварыг бууруулсан, Холбооны оролцоог багасгасан, худалдааны хэлэлцээг эхлүүлсэн болон цэвэр нүүрсэнд хөрөнгө оруулсан зэрэг багтаж байна. Тус орой Дональд Трампыг үг хэлж байх үеэр дэмжигчид олонтаа алга ташин, уухай хашхирч яриаг нь тасалдуулж байжээ. Мөн тус өдөр АНУ-ын олон газарт Дональд Трампын бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон байна.
Эх сурвалж : MONGOL.CRI.CN