Өнөөдөр МАХН-ын санаачилга дор МАН нэгдэж "Эх орончдын баяр"-ыг тэмдэглэсэн. МАХН-аас ууган улс төрийн хүчний хувьд Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын баяр" гуравдугаар сарын 1-нийг МАН-тай хамтран тэмдэглэх санаачилгыг гаргаж, энэ дагуу МАН саналыг хүлээн авч, МАХН-ын санаачилга дор нэгдэн энэ өдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, баярын хурал хийсэн. Нийслэл хотод хоёр намын дарга нар нь зэрэгцэж суугаад баяраа тэмдэглсэн ч хөдөө орон нутагт эсэргээрээ байжээ. Баяраа хамтарч тэмдэглэх хүсэлтийг эхлэж гаргасан МАХН-ын Төв аймгийн Батсүмбэр дахь намын хороо баярын хуралдаа ирсэнгүй. Тус сумын МАН-ынхан нь хамтран тэмдэглье гэж хэлсэн ч ирээгүй байна. Баярын хурлаа хийх гэсэн МАН-ынхан заалаа өөрийн намын туг далбаараагаа чимж баяраа хийжээ. Үүнтэй яг адил Дорнод аймгийн МАН-ын хороо ч баяраа дангаараа тэмдэглэж. Энэ нь дээрх аймаг сумын намын хороодын гишүүдийн фэйсбүүк хуудсандаа хийсэн зураг мэдээллээр батлагдаж байгаа нь энэ.
Б. АДЪЯА