ДҮРВЭГСДИЙГ ЯАХ ВЭ ? ГЭДЭГ ТОЛГОЙНЫ ӨВЧИН

2016-03-02  

Дүрвэгсдийн цуваа европын гагнасан гинжийг таслах аюул учруулж эхэллээ. Дүрвэгсдийн оромж бол түр хугацааны байдаг. Тодорхой тооны хүмүүст зориулагддаг. Олон улсын байгууллага, НҮБ-аас ч тодорхой төсөв суулгадаг. Тэгвэл энэ төсөв шавхарч байгаа юм байна. Бас нэг ноцтой асуудал нь, эдгээр сая давсан дүрвэгсэд хэзээ Европыг орхих нь мэдэгдэхгүй байгаа нь аюул үүсгэж байна. Нэгдсэн европын бодлого задарч мэдэхэд хүрлээ гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Европ даяараа 200 сая хүн амтай бол, Арабын ертөнцөөс зөвхөн 1 жилийн дотор 1 сая 200 мянга гаруй дүрвэгчид европод суурьшсан. Тэднийг тэжээгээд байх уу, эсвэл нийгэмшүүлж авах уу гэдэг асуудлын өмнө Европ тулгарсан. Тиймээс орон орны удирдлагуудын хүрээнд шийдвэр гаргах биш, ард иргэдээсээ ч асуухад тулжээ. Үүний нэг жишээ бол Европын Холбоог ганхуулж буй Англи улс, түүний явуулж ард түмний санал асуулга юм. Энэ он гараад 200 мянган дүрвэгчид европод хөл тавьжээ. Тэд ажилд орохыг, нийгмийн халамж авахыг, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийг, хөгшчүүлээ эмчлүүлэхийг хүсэж, шаардаж байна. Бүх зүйлээ нарийвчлан тооцдог европын орныхны хувьд, ямар шийдэл гаргахыг цаг хугацаа л харуулах болжээ.

 

Тоймч Д. ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?