Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын сонгуулийн төв комиссоос ерөнхийлөгчийн сонгуулийн саналын тоог нийтэлж, хамтын Ардчилсан намаас нэр дэвшсэн Мун Жэ Ин 19 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсоныг мэдэгдлээ. Үүрийн 2 цаг 45 минутын байдлаар, ерөнхийлөгчийн сонгуулийн 88.7 хувийн саналыг тоолсон дүнгээс үзвэл, Мун Жэ Ин 40.3 хувийн дэмжлэгийг олж, илт давуу байдлаар тэргүүлсэн бол БНСУ Эрх Чөлөө намаас нэр дэвшсэн Хон Жун Пё 25 хувийн дэмжлэгийг авснаар удаалжээ.
Мун Жэ Ин 1953 онд төрсөн. Тэрээр ерөнхийлөгч асан Ру Му Хёны засгийн газарт Саарал ордны иргэний захиргааны тэргүүн зэргийн нарийн бичгийн дарга, хотын оршин суугчдын тэргүүн зэргийн нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарын газрын ахлагчаар ажиллаж байжээ. 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд анх өрсөлдөөд сонгогчдын саналын өчүүхэн зөрүүгээр Пак Гын Хэ-д ялагдсан юм.
Эх сурвалж : MONGOL.CRI.CN