НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ЭДУАРД СНОУДЕН АВАХ МАГАДЛАЛТАЙ

2016-03-04  

Жил бүрийн 10- р сард олгодог Нобелийн шагналд энэ жил хамгийн олон нэр дэвшжээ. Хоёр жилийн өмнө 278 байсан тоог энэ жил эвдлээ. 376 нэр дэвшигчийн 228 нь бие хүн, 148 нь байгууллага байгааг мэдээллээ. Өнгөрсөн жилийн Нобелийн шагналыг Тунис дахь өнгөт хувьсгалыг намжааж, энх тайвны зам голдрилд оруулахад нөлөөлсөн Тунисын дөрвөн төрийн бус байгууллагад олгож байжээ. Хамгийн олон нэр дэвшигчтэй энэ жилийн шагналыг Эдуард Сноудэн авах магадлалтай гэж шуугиж эхэлжээ. Ирүүлсэн материал, тодорхойлолтыг үндэслэж олгодог энэ шагналд нэр дэвшигчдийг зарладаггүй ч , заримыг нь мэдэх боломж олддог байна. Нэр дэвшигчдээс хэвлэлийнхний сонорт Сноудений материал өртжээ. АНУ-ын тагнах , чагнах үйл ажиллагаа, Ромын пап лам Франциск, АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп нарын нууцыг илчилсэн Сноудэнийг энэ оны Нобелийн шагналын эзэн болоход эргэлзэхгүй гэж олон нийт үзэж байна. 

 

Д. Гантулга

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?