НҮБ-ЫН ЕВРОПЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИСС МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛЬ ОРЧИНД ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ

2017-05-22  

Монгол орны байгаль орчин сүүлийн 30 жилд хэрхэн өөрчлөгдөн, хувьсаж байгаа талаархи судалгааг БОАЖЯ-наас ШУА болон эрдэмтэн, судлаачидтай хамтран хийж, цаашид байгаль орчноо хэрхэн хамгаалах чиглэлд бодлого боловсруулах зорилгоор төлөв байдлын тайлан гаргасан.

Тэгвэл үүний зэрэгцээ Монгол орны байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээг НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын мэргэжилтнүүд өөрсдийн үнэлгээний арга зүйдээ үндэслэн боловсруулсан байна. Ингэхдээ мөн сүүлийн 30 жилийн хугацааг хамруулахаар болжээ.

Энэ талаар өнөөдөр Үндэсний хөгжлийн хороонд танилцуулга хийж, хуралдсан юм. Хуралдаанд НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын мэргэжилтнүүд, БОАЖЯ-ны албан тушаалтнууд болон бусад яамны төлөөлөл, Үндэсний хөгжлийн хороо, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэмтэд, ТББ-ууд оролцлоо.

 НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын мэргэжилтнүүдийн хувьд Монголд 10 хоног ажиллах бөгөөд Байгаль орчны засаглал болон санхүүжилт, Хууль тогтоомж, эрх зүй, Байгаль орчныг бусад салбартай хэрхэн уялдуулах чиглэлд судалгаа хийх юм байна. Мөн гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд зориулан салбарын яам, агентлаг, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай уулзалт хийх аж.

Дашрамд дурдахад, байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ нь тухайн улс орны байгаль орчин, нийгэм, эдийн засгийн зорилтыг биелүүлэх ололт амжилт, түүнчлэн байгаль орчны талаархи олон улсын амлалтаа биелүүлэх явцын үнэлгээ юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?