“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ЗАЛУУЧУУДЫН АНХААРЛЫГ ХАНДУУЛАХ НЬ” ҮНДЭСНИЙ II ЧУУЛГАН БОЛЛОО

2017-05-23  

“Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь” үндэсний хоёрдугаар чуулганыг БОАЖЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо, Байгальд ээлтэй хөгжил ТББ хамтран 2017 оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

 Чуулганд их, дээд сургуулийн оюутан залуучууд, яамны холбогдох албаныхан, судлаачид, иргэний нийгэм болон олон улсын байгууллагын нийт 100 гаруй хүн оролцлоо. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах амьдралын хэв маяг, газрын доройтол, цөлжилт, мал аж ахуй бэлчээрийн асуудал, ойжуулах, ойг нөхөн сэргээх, ногоон байгууламж, усны бохирдол зэрэг  асуудлуудыг хэлэлцсэн юм.

Тус чуулган нь залуучуудын байгалийн  гамшиг,  уур  амьсгалтай  холбоотой  гамшигтай  тэмцэх, дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгахад залуучуудын дуу хоолойг хүргэх, уур  амьсгалын  сөрөг  нөлөөллийг  бууруулах,  дасан  зохицох,  эрт  илрүүлэхэд чиглэгдсэн  боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

 2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь чуулганы хуралдаанаар “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн   Хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөр нь 2030 он хүртэлх хөгжлийн тэргүүлэх чиглэлийн 17 зорилтуудтай юм. Эдгээр ТХБ-ын 17 зорилтуудыг улс орнуудад амжилттай хэрэгжүүлэх, үр дүнд хүрэх талаарх дэлхийн болон бүс нутгийн санал санаачлагуудыг НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО) дэмжин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь энэ эриний хамгийн ноцтой сорилтуудын нэг бөгөөд  түүний  сөрөг  нөлөөлөл  нь  бүх  улс  орнуудын  тогтвортой  хөгжлийг  хэрэгжүүлэх  боломжийг хөсөрдүүлж байна. Байгалийн  нөөцийн  хомсдол, цөлжилт, ган,  хөрсны  доройтол,  цэвэр  усны  хомсдол,  биологийн  олон  янз  байдлын  мөхөл  зэрэг  байгаль  орчны  доройтлын  сөрөг  нөлөөлөл  нь  хүн  төрөлхтөнд  тулгарч  байгаа  зорилтууд,  сөрөг  үр  дагаврыг  нэмэгдүүлжээ.

Тогтвортой хөгжлийн 13-дугаар зорилт нь “Уур  амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээг  яаралтай авах” тухай билээ. Энэхүү зорилт нь уур амьсгалын өөрчлөлт түүний үр нөлөөтэй тэмцэх  хөтөлбөрийг олон улсын хэмжээнд хэлэлцэн, тухайн орны нөхцөлд нийцүүлэх улмаар үндэсний бодлого, төлөвлөгөөтэй уялдуулах, залуучуудыг уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын  асуудлыг ойлгож, хувь нэмрээ оруулахад нөлөөлөх, хандлага, зан үйлээ өөрчлөхөд уриалах, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд  дасан зохицоход туслах зорилготой юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?