ХОЙД СОЛОНГОСЫГ БАЛЛИСТИК ПУУЖИНГ ХӨӨРГӨСӨН ГЭЖЭЭ

2017-05-29  

29-ний үүрээр Хойд Солонгос богино зайн тусгалтай баллистик пуужин байж болзошгүй нисдэг биетийг туршин хөөргөсөн гэж Өмнөд Солонгосын арми өнөөдөр мэдэгджээ. Америкийн армийн Номхон далайн бүсийн командлалын төв тэрхүү пуужинг Япон тэнгист унасныг нотолсон байна.

Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын армийн нэгдсэн штабын мэдэгдлээс эш татаж мэдээлснээр, орон нутгийн цагаар 5 цаг 39 минутын үед Хойд Солонгос Канвон мужийн Вонсаны бүсээс нэгэн нисдэг биет хөөргөсөн ба тус нисдэг биет 450 км орчим нисжээ. Үүнийг "Scud" пуужин байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Өмнөд Солонгос, Америкийн арми бодит мэдээллийг цаашид судалж, Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын байдлыг нягт хянах болно гэсэн байна.

Өмнөд Солонгосын засгийн газар мөн өдрийн өглөө аюулгүй байдлын шуурхай хурал хийсэн байна.

Америкийн армийн Номхон далайн бүсийн командлалын төвийн гаргасан мэдэгдэлд, тус командлалын төв Хавайн орон нутгийн цагаар 28-ний 10 цаг 40 минутад Хойд Солонгос богино зайн баллистик пуужин туршин хөөргөснийг тандаж мэдлээ. Пуужинг Хойд Солонгосын зүүн далайн эрэг дэх Вонсаны орчмоос хөөргөсөн байна. Пуужин 6 минут ниссэний дараа Япон тэнгист унасныг илрүүлсэн гэж тэмдэглэжээ. Одоогийн байдлаар Хойд Солонгосын тал энэ тухай ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

 

 

Эх сурвалж : Mongol.cri.cn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?