ДҮРВЭГСДЭЭС БОЛООД ГЕРМАНЧУУД СОСИСКОНООС ХАГАЦЖЭЭ

2016-03-05  

Хөөсөрсөн хүйтэн пиво ууж, гахайн сосискоор даруулдаг байсан цаг өнгөрчээ. Германы хоолны газар, ресторан, кафены хоолны цэснээс гахайн шарсан сосиска хасагдаад нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Гахайн шарсан сосиска нь дүрвэгсдийг доромжилсон хэрэг болно гэж үзсэнээс үүдэлтэйгээр зуун зуунаар дасал болсон уламжлалт хоолоо хассан гэж үйлчилгээний газрынхан тайлбарлаж байна. Зөвхөн уушны газар ч биш, бас сургууль соёлын газрын кафед ч ийм өөрчлөлт хийжээ. Гэхдээ саяхнаас гахайн шарсан сосискийг эргүүлж нэвтрүүлэх санаачилгыг Ангела Меркелийн намынхан санаачилсан байна. Телевиз, радио, сонин хэвлэлээр энэ тухай хэлэлцүүлэг өрнөж, улс төрчид ч хэлэлцэхдээ хүрчээ. Хамгийн сонирхолтой нь сосискийг болих шийдвэрийг төр засгийн байгууллагаас огт гаргаагүй бөгөөд, үйлчилгээний газрынхны санаачилга байсан гэнэ. Германд цагаачид, дүрвэгсэд хамгийн ихээр суурьшсан бөгөөд энэ тоо цаашид өсөх магадлалтай учир нийгэм олноороо хэлэлцэхэд хүрчээ. Германчууд үндэсний хоолоо идэх болно гэж итгэж найдаж байгаа аж.

 

Ц. ДОРЖГОТОВ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?