АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 6-р сарын 1-ний өдөр Цагаан ордонд, Америк дэлхийн цаг уурын өөрчлөлтийн "Парисын хэлэлцээр"-ээс гарах болно гэж зарлажээ. Трамп мөн өдөр хэвлэлийн бага хуралд, "Энэ өдрөөс эхэлж, АНУ "Парисын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэхийг зогсоох болно" гэжээ. Тэрээр, "Парисын хэлэлцээр" АНУ-ыг ашиггүй байдалд оруулж, харин бусад орнууд ашиг хүртэж байна. Бид өөр арга замыг хайх болно" гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама мөн өдөр мэдэгдэл гаргаж, "АНУ ирээдүйгээс татгалзсан цөөхөн улс орнуудын эгнээнд орлоо" хэмээн шүүмжилсэн байна.
АНУ-ын Питтсбург хотын дарга твиттертээ "Питтсбург хотын ард түмэн "Парисын хэлэлцээр"-ийн чиг шугамын дагуу цаг уурын өөрчлөлтийг даван гарах болно" гэж бичжээ.
Мөн өдөр, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Америк "Парисын хэлэлцээр"-ээс гарсан явдал нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг багасгах бүх дэлхийн аюулгүй байдлыг дэмжих хүчин чармайлтын хувьд "хүмүүсийг маш ихээр гонсойлгосон хэрэг болох юм" гэжээ.
Эх сурвалж : Мongol.cri.cn/