АНУ "ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭР"-ЭЭС ГАРСАН НЬ УЛСЫН ДОТООДЫН ШҮҮМЖЛЭЛД ӨРТЖЭЭ

2017-06-02  

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 6-р сарын 1-ний өдөр Цагаан ордонд, Америк дэлхийн цаг уурын өөрчлөлтийн "Парисын хэлэлцээр"-ээс гарах болно гэж зарлажээ. Трамп мөн өдөр хэвлэлийн бага хуралд, "Энэ өдрөөс эхэлж, АНУ "Парисын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэхийг зогсоох болно" гэжээ. Тэрээр, "Парисын хэлэлцээр" АНУ-ыг ашиггүй байдалд оруулж, харин бусад орнууд ашиг хүртэж байна. Бид өөр арга замыг хайх болно" гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама мөн өдөр мэдэгдэл гаргаж, "АНУ ирээдүйгээс татгалзсан цөөхөн улс орнуудын эгнээнд орлоо" хэмээн шүүмжилсэн байна.

АНУ-ын Питтсбург хотын дарга твиттертээ "Питтсбург хотын ард түмэн "Парисын хэлэлцээр"-ийн чиг шугамын дагуу цаг уурын өөрчлөлтийг даван гарах болно" гэж бичжээ.

Мөн өдөр, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Америк "Парисын хэлэлцээр"-ээс гарсан явдал нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг багасгах бүх дэлхийн аюулгүй байдлыг дэмжих хүчин чармайлтын хувьд "хүмүүсийг маш ихээр гонсойлгосон хэрэг болох юм" гэжээ. 

 

 

Эх сурвалж : Мongol.cri.cn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?