120 ЗОРЧИГЧТОЙ НИСЭХ ОНГОЦ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

2017-06-08  

Мьянмар улсын армийн 120 зорчигчтой тээврийн нисэх онгоц 7-ны өдрийн үдээс хойш тус орны өмнөд нутагт сураггүй алга болжээ. Армийн албаны хүн хэлэхдээ, нисэх онгоцны хэсгийг олсон боловч хар хайрцгийг хараахан олоогүй байна гэжээ.

Эх сурвалжийн дагуу, нисэх онгоц сураггүй алга болсон тэнгисийн усан хилээс онгоцны эд зүйлсийг олсон бол хар хайрцгийг хайсаар байгаа тул онгоц сураггүй алга болсон, эсвэл осолдсон шалтгааныг тогтоох боломжгүй байгаа юм. Харин тус улсын хэвлэлийн мэдээлснээр, сураггүй алга болсон онгоцны 120 зорчигчоос 3 хүн нь эсэн мэнд аврагдсан байна.

Онгоц орон нутгийн цагаар 7-ны 13:06-д өмнөд нутгийн Танифарский мужаас Янгон руу ниссэн бөгөөд хамгийн сүүлд 13:35-д тус мужийн төв Тавойгоос баруун өмнө 69 километрийн зайтай бүсэд онгоцны буудалтай холбоо барьсан байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?