Олон арван жилийн түүхтэй AIR INDIA нислэгийн компани дэлхийн түүхэнд бичигдэх нэгэн шинэ рекордыг тогтоолоо. Дэли - Сан Франциско -гийн зогсолтгүй 17 цаг үргэлжлэх хамгийн урт анхны нислэгийг энэтхэгийн зөвхөн эмэгтэй нисэгчдийн баг олон улсын эмгтэйчүүдийн баярыг тохиолдуулан өчигдөр хийлээ. Багийн дарга, нисгэгчдээс гадна, эмч, онгоцны үйлчлэгч гээд бүгд эмэгтэйчүүдээс бүрдсэн байна. " 1200 км/ цагийн хурдтайгаар 14600 км урт замыг 17 цагт туулж амжилттай газардсандаа сэтгэл өндөр байна. Энэ өдөр хүсэл маань биеллээ. Хүслийг нь минь биелүүлсэн , биднийг гэр бүлдээ багтаасан AIR INDIA компанидаа талархая. Миний аав, ээж нисэгч биш. Би бол ердийн нэг гэр бүлээс гаралтай. Дан эмэгтэйчүүдийн нислэгийн багт багтаж, хамгийн хол нислэгийг амжилттай хийсэндээ баяртай байна" гэж тус нислэгийн капитан Шубханг Синх хэллээ.
Э. ТУЛГАА