БЭЛЭН БУС ТОРГУУЛИЙН СИСТЕМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2017-06-12  

Цагдаагийн байгууллагаас ажил, үйлчилгээгээ нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцүүлж, амар тайван амьдралын баталгааг хангахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлсэн явдал юм.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төвөөс иргэдэд бэлэн бус хэлбэрээр ногдуулсан торгуулийн төлбөрийг төлөхтэй холбогдсон хүндрэлийг арилгах, иргэдэд ойр, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор www.torguuli.police.gov.mn цахим хуудсыг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлжээ.

Иргэд шинээр боловсруулсан www.torguuli.police.gov.mn цахим хуудаснаас өөрийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэхийн дугаарыг ашиглан торгуулийн мэдээлэл лавлах, төлбөрийн карт (₮ карт, VISA, Master, Unionpay, American Express карт)-аар онлайн хэлбэрээр торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо.

Түүнчлэн Голомт банктай хамтран еbank, мобайл банкны үйлчилгээгээр дамжуулж, цахим хэлбэрээр торгуулийн төлбөрийг хялбар төлж болох юм байна.

Жолооч та өөрт хамгийн тохиромжтой санхүүгийн хэрэгслийг сонгон, дараах үйлдлийн дарааллаар торгуулиа төлснөөр цаг хугацаа, зардлаа хэмнээрэй!

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХОЛБООНЫ ТӨВ

 

ТӨЛБӨРИЙН КАРТААР ТӨЛӨХ

Цахим хуудсанд нэвтрэн автомашины улсын дугаар эсвэл жолоочийн үнэмлэхийн дугаараа оруулан Хайх товчлуур дээр дарна.

Торгуулиа сонгон Төлөх товчлуур дээр дарна. Гүйлгээний мэдээлэл гарч ирэх ба утасны дугаар болон цахим хаягаа оруулан гүйлгээ хийх товчлуур дарна. Ингэснээр картын мэдээлэл оруулах хуудас гарч ирэх бөгөөд картын мэдээллийг үнэн зөв оруулснаар таны торгууль төлөгдөнө.

ДАНСААР ТӨЛӨХ

www.egolomt.mn Интернет банкны вэб хуудас болон смарт банкны аппликейшнээр нэвтрэн торгуулиа төлнө.

И-банкны эрхээрээ нэвтрэн төлбөр цэсний бусад үйлчилгээний “Торгууль төлөх” цэс рүү хандаж тээврийн хэрэгслийн дугаар эсвэл жолооны үнэмлэхийн дугаараа ашиглаж торгуулийн мэдээллээ лавлаж, төлнө.

САЛБАРААР ТӨЛӨХ

Голомт банкны дурын салбартаа очин жолоочийн үнэмлэхийн дугаар эсвэл тээврийн хэрэгслийн дугаараа хэлж торгуулиа төлнө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?