АЯЛЛЫН ЗАМЫН АЖИЛ ЗОГСЧЭЭ

2017-06-12  

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2605 км  автозамыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин  Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Тус замд 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт  байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн юм. 

НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аяллын замын эхний  3 га  газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гэтэл тус газрыг  5 жилийн хугацаатай ашиглах лицензтэй “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ. Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар  шүүхээс “Аялал жуулчлалын зам”-ын ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?