СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2017-06-12  

Хичээл сургууль амарч нийслэлээс орон нутгийг зорих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүйгээс хүүхэд, багачууд болон аялал зугаалгаар явагчид аагим халуун өдрүүдэд гол, ус бараадан амардаг.  Эцэг эх томчууд бидний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж бага насны хүүхдүүд усанд осолдох, эндэх тохиолдол гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө бага насны хүүхэд усанд эндэж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хүүхэд гэлтгүй томчууд амрах нэрээр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ голын усанд сэрүүцэх гэж ороод хөл алдан живж амиа алдах тохиолдол эрс нэмэгддэг.

Усанд эндэж буй иргэдийн хувьд усны гүнзгий болон гүехэнээс үл хамаарч судаснууд гэнэт агшсанаас усан дотор гэнэт ухаан алдах, шүрмэс татсанаар сэлэх чадваргүй болж хоол боловсруулах, амьсгалах эрхтний замаар ус дүүрсэнээр амьсгалын дутагдалд орон амиа алдахад хүргэдэг байна.

Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа болон бусад үедээ хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, усанд унаж осолдохоос урьдчилан сэргийлэх таниас ихээхэн шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй.  

Та бага насны хүүхдээ голын ойр орчимд тоглуулахгүй байх, холын замд гарахдаа цаг агаарын талаар мэдээлэл авч байх, гол, мөрөн гатлах үедээ нөхцөл байдлыг сайтар үнэлсний эцэст аюулгүй байдлаа хангасны дараа ус руу орох, мэдээлэлгүй газраар загасчлахгүй, завьтай аялахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна.                                                                       

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?