ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ ?

2017-06-13  

Сонгогч гэж нэг субьект бий. Түүнээс л улс төрчид айж эмээдэг. Улс төрчдийн хувь заяаг тэд шийддэг. Гэхдээ тэд хэн нэгнийг УИХ болон Монгол улсын ерөнхийлөгчид дэвшүүлэх эрхгүй хүмүүс. Оногдсоныг нь сонгоно. Сонгохыг хүсээгүй ч, хэрхэн сонгогдохыгоо улс төрчид хуульчид чадсан. Тэд тэнэг биш. Бүгдийг хуулийн дагуу л хийдэг. Энэ хуулийг нь эрх баригчдын мэдэлд үйлчилдэг УИХ баталдаг. УИХ буюу хууль тогтоох дээд байгууллага Монголын төрийг хэрхэн удирдахыг хуульчилсан байдаг. УИХ, ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг эрх баригчид өөрсдийгээ л дахин сонгоход зориулж шинэчилдэг. Тиймээс Монголын улс төрд шинэ нам оршин тогтнох, өсөн дэвжих бололцоогүй гэж судлаачид дүгнэдэг, Монголыг удирдаж буй УИХ-д гаднаас улс төрийн гуравдагч хүчнийг оруулахыг бүх талаар хязгаарласан. Тэр тусмаа ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгний нэр дэвших боломжийг бүрмөсөн хаасан хуулийг мөрдүүлдэг. Зөвхөн УИХ-д суудалтай улс төрийн намаас Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн хатуу заалтыг оруулсан. Ийм хуулийг баталснаар чадалтай, хүчтэй өрсөлдөгчөө дарж авсан гэсэн үг.

Дараагийн улс төрийн нүүдэл бол УИХ-д ямар ямар улс төрийн нам суудалтай байхыг шийдэх. Үүнийг УИХ -ын сонгуулийн хуулиар зохицуулдаг гэж хэлчихэд нэг их хол зөрөхгүй. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Монголын хамгийн боловсролтой, мэдлэг, чадвартай, шударга нэгэн гэж хэлж чадахгүй. Энэ бол УИХ-д суудалтай намаас л нэр дэвшигч юм. Энэ үүднээс харвал Монголын ерөнхийлөгчийн сонгууль нь нэр дэвшигчийг ихээхэн хязгаарласан гэж хэлж болох. Өөрөөр хэлбэл, сонгогчийн сонгох эрхэнд хуулиар халдлаа гэсэн үг. Өнөөдөр Монголчуудад 3-хан сонголт байна. Иргэд заримынх нь нэрийг ч сонсохыг хүсэхгүй байна. Гэхдээ л сонголт байхгүй ч, энэ гурвын нэгийг сонгохоос өөр зам үлдээгүй. Тэгэхээр энэ гурван нэр дэвшигчээс хэнийг нь сонговол дээр вэ? гэдэг хариултыг олохын тулд эдийн засагч, улс төр судлаач Б.Одсүрэнгийн эерэг, сөрөг 5 шинжээр нэр дэвшигчийг шинжвэл илүү дөхөм болох юм шиг санагдлаа. Тиймээ шинж тэмдгүүдийг нь хүргэлээ. Та мэргэн оюундаа тунгаана уу,

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?