УСАНД ЖИВЖ НАС БАРАХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДСЭЭР...

2017-06-13  

Ойрын өдрүүдэд хуурай халуун, нарны хэт халалтаас шалтгаалан иргэд гол усны эрэг орчим бараадан, сэрүүцэх нь ихэслээ. Мөн тогтоол усанд хүүхдүүд тоглож байгаад эндэх тохиолдол гарсаар байна. Өчигдөр л гэхэд эрдэнэт хүний амь нас эрсэдсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал :

БЗД-11 хороонд байрлах нэгэн амралтын газарт СХД-24 хороонд суух Ж голд живж  нас барсан хэрэг гарчээ. Энэ хэргийг БЗДЦХ-3 шалгаж байна. 

ХУД-13 хороонд байрлах “Хилэм” нэртэй “Карьерийн нууранд 2 хүүхэд живж нас барсан хэрэг гарчээ. Хүүхдүүд  БЗД-17 хороонд амьдардаг бөгөөд 15-10 насны хүүхдүүд байжээ. Хэргийг ХУДЦХ-2 шалгаж байна. 

Энэ бол ганцхан өдөр гарсан хэрэг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид гол, нуур, тогтоол болон худгийн усны ойролцоо бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхааруулж байна.  Мөн архидан согтуурсан нэгнээ голын ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?