ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АВТОБУУДЛЫГ 24 ЦАГИЙН БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БОЛГОЛОО

2017-06-13  

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн салбар, төвүүдийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна.  Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн автобуудлыг 24 цагийн байнгын үйл ажиллагаатай болголоо.  

     

Дээрх үйл ажиллагааны хүрээнд тээвэрлэлтийн үйлчилгээг зуны цагийн хуваарьт шилжүүлэн уртасгасан цагаар ажиллуулах, дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, хүлээлгэн өгөх үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Дархан-Уул аймаг нь ОХУ-ын Хиагт, Улаан-Үд хот болон Орхон, Булган, Сэлэнгэ Хөвсгөл аймгийн чиглэлд дамжин өнгөрөх гол төв нь болдог бөгөөд  сард Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн болон хувиараа тээвэр эрхлэгчдийн 60 мянга гаруй зорчигч тогтмол дайран өнгөрдөг.  Мөн тус автобуудал нь жилд 800 мянга гаруй зорчигчид үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өндөр настан, жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдийн амрах өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ болон иргэдийн ая тухыг хангасан цогц үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх юм.

 

 

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?