МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ХЭН ЭЗЭМШДЭГ ВЭ?

2017-06-14  

Лу.Болд хэвлэл мэдээллийн хэрэгслээс хоёр дахь удаагаа холдлоо. Тэрбээр Баясгалан, Зоригт нартай хамтдаа "Бодь" группийн малгай дор Боловсрол Телевиз, News.mn сайтыг эзэмшдэг байсан. Тэдний гол мөнгөний урсгал нь Голомт банк байсан. Тэдэнтэй, тэр дундаа хувь нийлүүлэгч Баясгалантай зөрчилдсөнөөс болж өмчөө хуваацгааж, өрх тусгаарлахдаа Банк болон хэвлэлээ алдсаныг санаж байна. Түүнээс хойш 2016 оны сонгуулийн өмнөхөн "Өглөөний сонин"-ы хувийг эзэмшиж, Politic мэдээллийн сайт нээсэн. Харин сонгууль дууссан уу, хэрэг шаардлага нь өнгөрсөн үү, эсвэл өөрөө ухамсарласан уу, ямар ч гэсэн хэвлэлээсээ татгалзах мэдэгдэл гаргалаа. Үүнийг эр зориг, эрүүл үзэгдэл гэж нэрлэж ч болох. Хэвлэлд шинэ хандлага бий болгох шийдэл ч байж мэдэх. Энэ бол эцсийн шийдэл биш ч, ямар ч гэсэн улс төрчид хэвлэлийг холдох нэгэн оролдлого боллоо.

Тэгвэл Монголын хэвлэлийн ард хэн хэн байна вэ?

"Эх орон" телевиз Ажнайгаар овоглосон Бат-Эрдэнийнх.

NTB бол Шунхлай групп буюу АПУ-гийн Г.Батхүүгийнх.

Тв9 телевиз, Зууны мэдээ сонин МАХН-ын дарга Н.Энхбаярынх.

SBN телевиз УИХ-ын гишүүн асан С.Болдхэтийнх.

Тв8 телевиз УИХ-д нэр дэвшиж байсан С.Баярмөнхийнх.

ЕТВ - АН-аас УИХ-д нэр дэвшсэн Ч.Даваабаярынх.

Тв5 телевиз УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийнх.

Өдрийн сонин, News.mn сайтын далд эзэн нь Ц.Элбэгдорж гэж ярих.

С-1 телевиз, Монголын мэдээ, Ардчилал сонин Х.Баттулгынх.

25-р суваг телевиз УИХ-ын гишүүн асан Алтайгийнх.

"ТВ2" телевиз АН-ын дарга С.Эрдэнийнх.

Шинэ дэлхийн завсрын эзэмшигч нь шадар сайд Ү.Хүрэлсүх байсан.

Ингээд үзвэл Монголын мэдээллийн урсгалыг тодорхойлогч гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэддээ, бүлэгтээ үйлчилдэг, хараат бус мэдээллийн хэрэгсэл гээд хэлчихэд нэг их хазайхгүй юм. Дээр нь олон нийтийн статустай МҮОНТ ч гэсэн ард иргэд, олон түмэнд биш, эрх баригчдад үйчилдэг гэдэг шүүмжлэл сүүдэр адил дагасаар.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?