БУРХАН ХАЛДУН УУЛАНД ТҮЙМЭР ГАРЧЭЭ

2017-06-14  

Монгол түмний онгон шүтээн гэж сүсгэдэг Бурхан Халдун уул өнөө өглөө түймэрт өртжээ. Эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар хайрханд гарч хийморио сэргээхээр явсан иргэд гал алдсан байж болзошгүй байна. Хэт их хуурайшилттай байгаа энэ үед иргэдийн аялал зугаалга хийхдээ сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байгаа.

Гэтэл иргэд гал түймэр тавьсаар байна. Богд ууланд халиар түүж яваад гал алдсан иргэдээс болж онцгой байдлыг 100 гаруй албан хаагчид галыг бүрэн унтраахаар өдөр шөнөгүй ажилласаар байхад дахин нэг түймэр гарлаа. Бурхан Халдунд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын албан хаагчид хүнд нөхцөлд ажиллаж байна гэж Batja Badamjav иргэн facebook хуудсаараа коммент бичин ард иргэдийг онцгой байдлынханд туслахыг уриалсан байна. Олон хүн түүний уриалгыг дэмжиж байна. 

 

 

Ц.БАТТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?