“ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН 2015-2016 ОНЫ САНХҮҮ, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2017-06-14  

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын 2015-2016 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шалгалт  хийлээ.

 Шалгалтад “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын санхүү эдийн засгийн үзүүлэлтүүдийн биелэлт, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, санхүү аж  ахуйн үйл ажиллагаанд хөтлөгдөх анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, байгууллагын авлага, өглөгийн байдал, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” болон зохих журам, зааврын дагуу худалдан авалтыг төлөвлөсөн, зохион байгуулсан тайлагнасан байдал, эд хөрөнгө, бараа материал, бэлэн мөнгөний тооллого тооцоо бодолт, хандив тусламжийн зарцуулалт, гүйцэтгэх захиралтай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний биелэлт зэрэг асуудлуудыг хамруулж шалгав.

Баримтын шалгалтаар мөнгөн гүйлгээний зарцуулалтыг касс, харилцахын баримтаар шалгахад нийт 227.6 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлыг 2017 оны 3 дугаар улиралд багтаан арилган Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тайлагнахыг үүрэг болголоо гэж ТӨБЗГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?