1000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРЬЖ ЭХЛЭХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖЭЭ

2017-06-14  

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн зарим  хороонд гэр хорооллыг дахин төлөвлөж 1000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих бэлтгэл ажлаа хангасныг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээг нэн даруй авч, гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэхийг сайд Г.Мөнхбаяр, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил нарт үүрэг болголоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн ч төсөл хэрэгжүүлэгчийн буруугаас орон сууцандаа орж чадаагүй, түрээсийн зардлаа авч чадахгүй хохирч байгаа иргэдийг дээрх орон сууцанд түр амьдруулахаар төлөвлөж байна. 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ”, “Нийслэлд 1000 айлын түр орон сууц барьж ашиглалтад оруулна” гэж тусгасан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?