ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА

2017-06-14  

Гаалийн албан татвараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан. Мөн Засгийн газрын өмнөх тогтоолыг сунгах, үйлдвэр эрхлэгчид болон мэргэжлийн байгууллагуудаас 623 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нэмж хөнгөлөх санал ч иржээ. Иймээс татвараас чөлөөлөх жагсаалтад 27 салбарын 641 нэр төрлийн тоног төхөөрөмжийг тусгасныг хэлэлцэн баталсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2014 онд баталж, 2016 оныг дуусах хугацаанд дагаж мөрдсөн юм.

Ингэснээр 2014-2016 онд 1419 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7000 гаруй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирсэн байна. Засгийн газрын тогтоолын дагуу 13 тэрбум гаруй төгрөгийн гаалийн, 28 орчим тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн нийт 41 тэрбум орчим төгрөгийн татварын чөлөөлөлтөд хамрагдсан тоо гарчээ. Чөлөөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бүтээмж ч 20-30 хувь өссөн байна.  

Мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах, модон материал, ноос ноолуур, арьс шир, оёдол, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016 онд 2014 онтой харьцуулахад 18 хүртэл хувиар нэмэгджээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?